Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас 0.7 хувиар өсчээ

  Т.Бадамханд 2019-04-15 452

Сар бүрийн нийгэм эдийн засгийн байдлыг статистикийн хорооноос мэдээлдэг. Өнгөрсөн сарын хувьд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өссөн байна. Мах, ундаа, согтууруулах ундаа, гутал зэргийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эдийн засгийн гол үзүүлэлт болох хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 913 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн жилээс 2.4 хувиар буурчээ.

Хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн үзүүлэлтээс тухайн сар дахь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтыг тогтоодог. Өнгөрсөн гуравдугаар сард хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн үзүүлэлтийг харуулж байна. өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 6.7 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 5.2 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл энэ оны гуравдугаар сарын эцэс гэхэд 1.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гуравдугаар сарын статистик мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 31.8 мянга байсны 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Харин 10.1 мянга нь ажилтай боловч ажлын байраа солихоор ажил хайж байгаа иргэд бүртгүүлжээ. Нийт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буурсан үзүүлэлтийг харуулж байна. Нийт ажил хайж байгаа иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод ажил хайж байгаа иргэд эзэлж байна.

Togoo Badamaa-н зураг.

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө