Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Н. Дашзэвэг: Дэлхийд байхгүй банкны хүүгээр мөнгө хүүлж байна

  М.Ариунжаргал 2019-04-15 3349

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Монгол улс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоогоогүй 30 гаруй жил явснаар банк санхүүгийн систем нь улс орон аж ахуй нэгжээ хөгжүүлдэг биш олсон бага зэргийн ашгийг нь хүүлдэг болсон гэдгийг эдийн засагчид онцоллооИнгэснээр цөөн тооны хүмүүс хадгаламжийн хүүгээр санхүүгийн зах зээлд монополь болж мөнгө хүүлэх нэг хэрэгслээ болгож байгаа бол эсрэгээрээ ядарсан иргэд, аж ахуй нэгжүүд зээлийн хүүнд сөхрөх системийн гажуудал бий болсныг ажлын хэсгийн гишүүд хэлж байна 
Тэгвэл бэлтэй эрхмүүд банкны хүүгээр мөнгө угааж байгаа бол өндөр хүүгийн дарамт бизнес эрхлэгчид болон иргэдийн төлбөрийн чадварыг сулруулж байгаа энэ гажуудлыг хүүгийн дээд хязгаар тогтоосноор засна гэлээ. Хадгаламжийн болон зээлийн хүүн дээр гажуудалтай систем тогтсон энгийн жишээ нь инфляцийн түвшин 10 хувь хүрэхгүй байхад арилжааны банкуудын зарласан хүүгийн дундаж 28 хувьтай байгаа гэнэ. Энэ нь аль ч улсад байхгүй гажуудал гэдгийг хэлж байна. Тиймээс зах зээл өндөр хөгжсөн орнууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон байдагийг онцоллоо. Хэрэв тогтоосон хэмжээнээс дээш гарсан тохиолдолд мөнгө хүүлэлт болно гэдгийг хуулиар заасан байдаг байна.
Хуулийн төсөлд банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувьд барьж, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь дэлхийн 80 гаруй улс оронд төрийн бодлогын хэрэгждэг стандартын зохицуулалт гэдгийг хэлж байна. Гэвч Монгол улс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоогоогүй 30 гаруй жил явснаар банк санхүүгийн систем нь улс орон аж ахуй нэгжээ хөгжүүлдэг биш олсон бага зэргийн ашгийг нь хүүлдэг болсон гэдгийг эдийн засагчид онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө