Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Г.Өнөрбаяр: Одонтой ээжүүдийн тэтгэмжийг хасах биш нэмэх асуудлыг судалж байна

  М.Ариунжаргал 2019-04-17 880

Өнгөрсөн онд улсын хэмжээнд алдарт эхийн 1,2 р одонтой 218 мянган эхэд нэг удаагийн тэтгэмжээр 100-200 мянган төгрөг олгох ажээ. Үүнд нийт 30 тэрбум төгрөг зарцуулсан нь нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 7,2 хувийг л эзэлдэг байна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд одонтой ээжүүдэд олгож байгаа мөнгө төсөвт дарамт учруулж байна. Одонгийн мөнгийг хасна гэх мэт мэдээллүүд гарч олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ асуудал нь өчигдөр болсон өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотой. Харин тэрээр өөрийнх нь яриаг тасалж олон нийтэд мэдээллэсэнээс буруу ойлголт үүссэн гэж мэдэгдлээ. 

Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд  6 ба түүнээс дээш хүүхэдтэй.  Тэдэнд олгож байгаа жилийн 200 мянган төгрөг арав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжид олгож байгаа мөнгөтэй адил хэмжээтэй байна. Тиймээс нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулахаар салбар яам судалж байгаа мэдээлэл нь олон нийтэд буруу ойлгогдсон гэдгийг онцоллоо. Тус хуулиар зургаа болон арван хүүхэдтэй эхэд олгох мөнгөний хэмжээг ялгавартай болгох эсэхийг шийдэхээр судалгаа хийж байгаа гэнэ

Одонтой ээжүүдэд олгодог мөнгийг хүүхдийн тоогоор нь үе шаттай болгох ажлыг судлахаас гадна зарим татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлдэг байх асуудлыг салбар яам судалж засгийн газарт танилцуулна гэлээ. Мөн одонтой ээжүүдийг орон сууцанд эхний ээлжид хамруулах асуудлыг ч ажлын хэсгийн төвшинд нягталж байгааг хэллээ.  

Энэ оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс эхийн алдар нэгдүгээр одонтой 66 мянган эх байгаа бол хоёрдугаар одонтой 147 мянган ээж байгаа юм байна

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө