Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сайжруулсан шахмал түлшийг ирэх намраас худалдаанд гаргана

  Т.Бадамханд 2019-04-18 785

Түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлш нь илч ихтэй, хоёр дахин хэмнэлттэй, утаа бага гардаг зэрэг олон талын давуу талтай гэж байгаа. Шахмал түлшийг ирэх намраас эхлэн худалдаална гэж албаны хүн мэдэгдлээ. Харин үнийн дүн нь ямар байхыг салбар яамнаас тогтоож өгөх гэнэ. Түлш борлуулах 600 орчим цэгийг бий болгохоор төлөвлөжээ.

Мөн түүхий нүүрс зөөж худалддаг байсан хувь хүмүүстэй гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга хэлсэн байна. Сайжруулсан түлшний худалдааг ирэх есдүгээр сард эхлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн өвөл туршилтаар хоёр хэсэгт сайжруулсан түлшийг худалдаалсан. Ингэхдээ 25 кг-ийн түлшийг 3750 төгрөгөөр худалдсан. Энэ нь иргэдэд боломжийн үнэтэй байхаас гадна, түлэхэд цэвэрхэн, илч ихтэй удаан асалттай гэж байсан юм. Тухайн үед туршилтаар борлуулж байсан үнийг нүүрсний ханш өндөр байхад гаргасан үнэ. Салбар яамтай ярилцаж тохиролцоод иргэдийн орлого, боломжинд тохируулан үнээ тогтооно гэж харж байгаа юм байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн жилийн хэрэглээг 1.2 сая тонн гэж тоцоолж байгаа. Тус үйлдвэр ирэх 10 дугаар сар гэхэд төлөвлөсөн хэмжээнийхээ түлшийг буюу 600 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэн гаргана гэж үзэж байна. Сайжруулсан шахмал түлшийг туршилтаар түлсэн зарим иргэд ийм байр суурьтай байна.

ирэх сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс худалдан борлуулахгүй, хэрэглүүлэхгүй. Зарим иргэдийн хувьд сайжруулсан шахмал түлшний өртгийг өндөр тогтоох вий гэсэн болгоомжлол байна. нэг шуудай буюу 25 кг-ийн түлш хэдэн төгрөг байх, хаагуур, хэзээнээс борлуулагдах зэрэг нь ирэх есдүгээр сараас тодорхой болох юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө