Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зээлийн хүүг бууруулахад төр оролцох нь буруу гэж эдийн засагчид үзэж байна

  Б.Уянга 2019-04-20 549

Монголбанкны бодлого боловсруулагчид, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүг буруулах стратеги боловсруулжээ.  Учир нь зээлийн хүү сүүлийн үед эрчтэй өссөн байна. Монголчуудын дийлэнх нь орлогороо бус зээлээр амьдарч байгааг эдийн засагчид хэлж байна. Тиймээс төвбанк үндсэн 3 чиглэлтэйгээр зээлийн хүүг бууруулах бодлого барин ажиллаж байна.

Зээлийн хүүг бууруулахаар төвбанк баримт бичиг гарган үүнийгээ санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр баталгаажуулжээ. 11 төрлийн зорилттой 200 гаруй арга хэмжээний хөтөлбөр болон хэрэгжинэ гэж тооцож байна.  Ингэснээр 8 сарын хугацаанд зээлийн чиглэсэн дундаж хүү 0.9 хувиар буурсан байна. Зээлийн хүүд гол нөлөө үзүүлдэг инфляц болон хадгаламж энэ бууралтыг авчирсан гэж тооцож байна.

Зээлийн хүүг бууруулах нь аан төр засаг иргэдийн хувьд хүсэн хүлээдэг хамгийн том зүйл. Гэвч жилд мөнгөний ханш найман унадаг, төгрөг 10 хувиар буурдаг, валютын ханш байнга савладаг зэрэг нь зээлийн хүүг тогтвортой барихад саад болдог тухай салбарынхан ярьж байна.  Эдгээр суурь шалтгаанууд алга болоогүй цагт зээлийн хүүг бууруулах арга үр дүнгүй гэж үзэж байгаа юм. Гадны 78 оронд төр үүнд оролцсоноор асуудлыг шийдсэн жишээ байгаа ч үр дүнг тооцохгүйгээр адилхан шийдзэх нь зохимжгүй гэж бас үзэж байна.

 Иргэдийн дийлэнх нь зээлтэй байгаа энэ үед хэрэглээгээ хангах мөнгө байхгүй болоод байгаа юм.  Бүх ордлогоо зээлд өгөх, хөгшчүүл тэтгэврээ зээл рүү хийж байгаа учраас  хэрэглээний зээлийн өр орлогын хэмжээг 60-40 болгон хязгааралт тавьсан байна. Энэ зохицуулалт иргэдийн хэрэглээнд нийцсэн цаашид өрийн дарамтад амьдрахгүй байх алсыг харсан бодлогын үндсэн дээр гарсан шийдвэр гэж харж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө