Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Банкны эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 12.9 хувь байна

  Т.Бадамханд 2019-04-27 665

 Арилжааны банкууд 544 зээлдэгчид 43.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Үүнээс найман хувийн хөтөлбөрийн хүрээнд 12.6 хувь нь, арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл 87.4 хувийг эзэлж байна. арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 12.9 хувь болж өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх жилийн мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлтийг статистик харуулжээ.

Ипотекийн нийт зээлийн үздэгдэл 74.5 хувь нь хөтөлбөрийн зээл, 23.4 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. харин орон нутагт олгосон ипотекийн зээлийн 77.8 хувь нь хөтөлбөрийн зээл, 21.4 хувь өөрийн эх үүсвэрээр, 0.8 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Энэ оны эхний дөрвөн сард зөвхөн тус банкны санхүүжилтээр 900 орчим зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.Тэгвэл энэ хугацаанд Засгийн газар, Төв банк, арилжааны банкны санхүүжилтээр нийт 86 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Цаашлаад сар бүр гурван эх үүсвэрээс нийт 35 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноо мэдээлл

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө