Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

SCMP: АНУ, БНХАУ ирэх 6-р сард худалдааны гэрээ байгуулж магадгүй

  М.Даваадулам 2019-04-27 1307

 АНУ болон БНХАУ ирэх 6-р сард худалдааны гэрээ байгуулна гэх мэдээлэл Хонконгийн the South China Morning Post сонинд нийтлэгджээ. Худалдааны гэрээ байгуулахын тулд ноён Ши Жиньпин ирэх 6-р сард АНУ-д айлчилна гэж албаны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан дамжууллаа. Ингэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж магадгүй, эсхүл ажлын айлчлалаар Вашингтоныг зорьж магадгүй гэлээ.

 Хонконгийн хэвлэлийн мэдээлснээр, БНХАУ-ын лидер АНУ-ыг зорьж, худалдааны гэрээ үзэглэхийн тулд цаг алдахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн номер нэг хоёр эдийн засаг худалдааны гэрээ ирэх 6-р сард багтаан үзэглэж магадгүй гэнэ.

Ирэх 5-р сарын сүүлчээр, эсхүл 6-р сарын эхээр худалдааны гэрээ үзэглэж магадгүй гэж The Wall Street Journal өмнө нь мэдээлж байсан. 5-р сард сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон улсад хийх айлчлалын үеэр Япон улсад үзэглэж магадгүй гэж Bloomberg агентлаг мэдээлсэн.

Америкийн CNBC телевиз мөн АНУ болон БНХАУ-ын лидерүүдийн дээд хэмжээний уулзалт Япон улсад болж магадгүй гэж арав хоногийн өмнө мэдээлсэн. Бээжин Трамп Ерөнхийлөгч болон Ши Жиньпин даргын уулзалтыг Ази тивд зохион байгуулахыг санал болгосныг ч тус телевиз онцолсон. Харин АНУ-ын тал Флорида мужид Трамп Ерөнхийлөгчийн Мар-а-Лаго эдлэнд зохион байгуулах санал тавьж байжээ.

Image result for What's at stake in China trade talks for U.S. companies

 

АНУ болон БНХАУ ирэх сарын сүүлч, 6-р сарын эхээр худалдааны гэрээ үзэглэх төлөвтэй байна. Гэхдээ үүнээс өмнө Вашингтон болон Бээжин хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцээр явуулах нь ээ. АНУ-ын  талыг худалдааны хэлэлцээрт тэргүүлж байгаа Роберт Лайтхайзер болон Америкийн Сангийн сайд Стивен Мнучин нар Бээжинд ажиллах мэдээлэл байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн оны 12-р сарын эхээр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо G20 бүлгийн уулзалтын хүрээнд худалдааны маргаанаа түр зогсоож, хэлэлцээр эхлүүлэхээр зөвшилцсөн. Ингэснээр хоёр улс худалдааны хэлэлцээр эхлүүлж, АНУ-ын тал ээлжит хориг тогтоохоо удаа дараа хойшлуулаад байна.

Талуудын хувьд худалдааны гэрээ байгуулахад тун ойртсон. Ойрын уулзалт хэлэлцээрүүдээр гэрээний хууль эрхзүйн нарийвчилсан зүйл заалтуудыг зөвшилцөж, гэрээг үзэглэхэд бэлэн болгоно гэж Америкийн эх сурвалж мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө