Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 11 төсөл арга хэмжээг хуулийн байгууллагад шилжүүлжээ

  М.Ариунжаргал 2019-05-07 715

Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтын дүнг өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. ҮАГ-аас хийсэн энэ удаагийн шалгалтаар 3 их наядын зөрчил илрүүлж холбогдох байгууллагад шилжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд тус банкнаас 100 тэрбумаас дээш хэмжээтэй зээл авсан 9 ААН-ээс  ТОСК, эрэл, хөтөл, “QSC” гэсэн 4 томоохон зээлдэгчийн эргэн төлөлт асуудалтай байгаа юм байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс 11 төсөл арга хэмжээг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа юм байна.

Хэдийгээр 3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн ч хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн тодорхой хэсэг нь амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд 5000 гаруй ажлын байр бий болсон гэдгийг албаны хүн онцоллоо. 

Харин хөгжлийн банкны тухай хуулийг баталж, татан төвлөрүүлсэн бондын хөрөнгөнд эрсдэл учруулсан асуудлыг энэ үеэр хөндлөө. Цаашид хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохгүй бол чанаргүй зээлийн эрсдэл учирсаар байхыг анхааруулж байна. Үүнээс болж өнгөрсөн хугацаанд 118,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зөв зарцуулах боломжийг алдсан гэдгийг хэллээ. Мөн Зориулалтын бусаар зарцуулагдсан гэдэг шүүмжлэл дагуулдаг Чингис бондын тухайд улсын төсвийн хяналтаас гадуур зээл олгогдсон байна. 2012 оноос гадаад хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц хомсдож, эдийн засаг хүндэрч, төсвийн алдагдалтай байхад Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, 2014 онд 9 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгожээ. Энэ байдал нь төгрөгийн ханш сулрах шалтгаан болсон гэж Аудитаас дүгнэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө