Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон улсын Засгийн газрын өр анх удаа 10 их наяд ам.доллар давав

  М.Даваадулам 2019-05-10 772

Дэлхийн гурав дахь хүчирхэг эдийн засагтай гүрэн Япон улсын Засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 10 их наяд ам.доллар давсан байна. Энэ нь дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрний G7 бүлгийн гишүүд дундах хамгийн тааруу үзүүлэлт болж байгааг тэмдэглэлээ. Япон улсын Сангийн яам өнөөдөр холбогдох тоон мэдээлэл өгсөн юм.

Япон улсын түүхэнд Засгийн газрын өр ийнхүү дээд хэмжээнд хүрч байгаагүйг NHK телевиз мэдээллээ. Өмнөх санхүүгийн жилтэй харьцуулахад 141 тэрбум ам.доллараар өсчээ.

Улсын Засгийн газрын өр 10 их наяд ам.доллараас хэтэрснээр арлын улсын ДНБ-ээс хоёр дахин давж байгаа юм. Энэ нь Их Британи, ХБНГУ, Итали, Канад, АНУ, Франц болон Япон улсыг нэгтгэдэг G7 бүлгийн гишүүн орнууд дундаас хамгийн тааруу үзүүлэлт болж байна.

Япон улсын Засгийн газрын өр жилээс жилд өсөн нэмэгдэж буй гол шалтгаан нь хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн халамж үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжид зарцуулж буй төсвийн хэмжээ өсч  байгаагаас үүдэлтэй.

Төсвийн тус зарлагыг санхүүжүүлэхийн тулд Япон улсын Засгийн газар татвараа нэмж, мөн Засгийн газрын үнэт цаас нэмэлтээр гаргахаас өөр аргагүйд хүрчээ. Япон улсын Засгийн газрын үнэт цаас нь эрэлт өндөртэй байдаг бөгөөд санхүүгийн найдвартай хэрэгсэлд тооцогддог байна.

Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн амын 28%-ийг 65-аас дээш насны иргэд эзэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө