Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хасан Роухани: АНУ-ын хоригоос шалтгаалан улсынх нь эдийн засаг доройтож байна

  Б.Оюун 2019-05-13 367

 АНУ-аас Иран улсын эсрэг тавьсан хориг Тегеранд маш их дарамт шахалт үзүүлж байна. Энэ талаар Ираны ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдээд, Вашингтоны зүгээс тавьсан хоригоос шалтгаалан олон улсын хориг сэргэж, улсынх нь эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа талаар ярьжээ.

Иран улсын цөмийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээрийн дүнд 2015 онд Тегераны эсрэг хоригийг цуцлаад байсан хэдий ч сүүлийн үед АНУ, Ираны эсрэг дахин дайсагнасан бодлого баримтлах болж, хоригоо сэргээснээс Исламын энэ улсын эдийн засгийн байр байдал 1980-1988 оны хооронд үргэлжилсэн Иран-Иракийн дайны үеийнхээс хүнд байдалд ороод байгааг Роухани мэдэгдсэн байна.

Олон улсын зүгээс тавьж байгаа хориг арга хэмжээ, мөн гадна дотны дарамт шахалт, дотоодын улс төрийн хүчнүүдийн үл итгэх байр суурь, санал зөрөлдөөнтэй байдал зэргээс шалтгаалан Хасан Роухани ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч тэрээр улсынхаа иргэд, улс төрийн нам хүчнүүдэд хандан эв нэгдэлтэй байж, гадны хоригийг хохирол багатай даван туулахад уриалжээ.

Роухани Тегеранд улс төрийн хүчнүүдийн төлөөллийн өмнө хийсэн мэдэгдэлдээ:

Image result for 2. Хасан Роухани

Персийн булангийн дайны үед бидэнд банк, нефтийн арилжаа, импорт экспорт зэрэгтэй холбоотой асуудал байгаагүй, бидний эсрэг зөвхөн зэвсгийн наймааны хориг л үйлчилж байсан. Тэгвэл өнөөдөр гадны улс орнууд, тэр дундаа АНУ-ын зүгээс эдийн засгийн хориг тогтоож, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, дансыг царцааж, нефтийн арилжаа наймаанд хориг тавьснаас хүнд байдалд ороод байгааг тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд АНУ, 2015 оны Ираны цөмийн асуудлаарх олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарч байгаагаа мэдэгдэн, Тегераны эсрэг хоригоо сэргээсэн юм. Улмаар Ираны эсрэг хоригоо сэргээхийн зэрэгцээ бусад улс орнуудад мөн хориг нөлөөлж, Тегеранаас нефть худалдан авахад хязгаар тогтоогоод байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ, Персийн булангийн улс орнууд дахь өөрийн цэргийн баазууд руу нэмэлт хөлөг онгоц, онгоц зэргийг илгээжээ. АНУ, Ираны эсрэг хоригоо сэргээснээр энэ улсын эрчим хүч, хөлөг онгоцны тээвэр зууч, ложистикийн салбар, мөн санхүүгийн салбар ихээхэн өртөж, энэ нь цаашлаад Ираны нефтийн экспортын хэмжээ буурч, гадны хөрөнгө оруулалтын урсгал буурахад хүргээд байгаа юм. ОУВС-ийн мэдээллээр олон улсын хоригоос шалтгаалан 2019 онд Иран улсын ДНБ-ийн хэмжээ 6%-иар буурах хандлагатай байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө