Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Ерөнхийлөгч ойрын хугацаанд худалдааны гэрээ байгуулахыг Бээжинд уриаллаа

  М.Даваадулам 2019-05-13 429

АНУ болон БНХАУ хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд Вашингтон яг л өөрийн байх ёстой байрандаа байгааг Цагаан ордны тэргүүн Доналд Трамп ням гарагт тэмдэглэлээ. Цаашлаад Вашингтон Бээжингээс хил гаалийн татварт олон арван тэрбум ам.доллар хураан авах болно гэдгийг тэрээр онцоллоо. АНУ БНХАУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд бүгдэд нь хил гаалийн татвар онооно гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цацагдсан. Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-аас худалдан авах үлдсэн 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд гаалийн татвар оноохыг үүрэгдсэн бөгөөд эдгээр шинэ арга хэмжээний талаар Цагаан ордон өнөөдөр зарлана гэсэн хүлээлт байгаа юм.

“Тэд бидэнтэй байгуулсан зөвшилцлөөсөө буцаж, одоо хэлэлцэж буй худалдааны гэрээний нөхцлийг эргэн харахыг завдсаныг та бүхэн санаж байгаа байх. Бид БНХАУ-аас татвар болгон олон арван тэрбум ам.доллар авах болно. Хятадын экспортлогчид тэдгээр бүтээгдэхүүнээ АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлвэрлэж болно, эсхүл гаалийн татвараас чөлөөлөгдсөн улс орноос бараа бүтээгдэхүүнээ импортлон авах боломж мөн Вашингтонд бий” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттертээ ням гарагт жиргэсэн юм.

Хятад улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар оноосноор улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг Вашингтон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн тодорхой хэсгийг дэлхий өөр бусад улс орны өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон тараана гэдгийг Цагаан ордны тэргүүн онцоллоо.

АНУ болон БНХАУ худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлж байгааг Ерөнхийлөгч Трамп баасан гарагт тэмдэглэсэн. Хэдийгээр БНХАУ-аас худалдан авах 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулах 10% татвараа Вашингтон өнгөрсөн баасан гарагт 25% болгон нэмэгдүүлсэн ч, үүнийг үл харгалзан хоёр улс цаашид худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлнэ, худалдааны гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэж байна. Худалдааны хэлэлцээр хэт удаашралтай байгаа шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжингийн эсрэг худалдааны салбарт шинэ хориг тогтоосон юм.

Худалдааны асуудлаарх зөвлөлдөх уулзалтаас зөвшилцсөн тохиролцооноос Бээжин буцсан талаар долоо хоногийн өмнө АНУ-ын талаас хоёр улс хоорондын худалдааны хэлэлцээрт ахлан оролцож байгаа ноён Роберт Лайтхайзер тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн хоёрдугаар хагаст АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хоёр улс хоорондын худалдааны ээлжит хэлэлцээр болсон. Энэ хэлэлцээрийн дараа Бээжин өөрийгөө ялагдсан мэт үнэлж байгаа гэж Цагаан ордны тэргүүн өөрийн твиттертээ жиргэжээ. Улмаар АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж, цаг хожин алгуурлалгүй худалдааны гэрээ яаралтай байгуулахыг Бээжинд уриаллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө