Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л. Оюун-Эрдэнэ: Иргэдэд бага хүүтэй, барьцаагүй олгох итгэлийн зээлийг судалж байна

  М.Ариунжаргал 2019-05-14 3131

 Өрхийн аж ахуй бичил бизнесийг дэмжих зорилгоор 18 нас хүрсэн иргэн бүрт 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгох хуулийн төслийг эрх баригч намын бүлэг дэмжсэн. Учир нь 2016 онд үнэмлэхүй олонхи болсон МАН- ын мөрийн хөтөлбөрт иргэддээ итгэлийн зээл олгоно гэж тусгасан байгаа юм. Энэ дагуу засгийн газарт хуулийн төслийг өргөн барьсан бол Засгийн Газраас  ХЗДХЯ-нд судлуулахаар шилжүүлжээ. Харин эрх баригчдын санаачилсан уг хуулийг сонгуулийн шоу хэмээн ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

   Иргэдэд олгох итгэлийн зээлд жилдээ 200-300 тэрбум төгрөг зарцуулах тооцоог хууль санаачлагч гишүүд гаргасан. Тэгвэл зээлийн эх үүвэрийг хэрхэн шийдэхээс эхлээд судалж байгааг ЗГХЭГ-ын  дарга хэлж байна.

 Монгол улсын 869 мянга гаруй өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байгаа гэх судалгааг холбогдох байгууллага гаргасан байна. Тиймээс ядуурлыг багасгах, зээл авах хүсэлтэй ч банкны шалгуурыг хангахгүй иргэдэд итгэлийн зээлийг түлхүү олгоно гэж хууль санаачлагчид мэдэгдсэн юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө