Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Сангийн сайд эсэргүүцэж байна

  Б.Уянга 2019-05-15 357

Татварын багц хуулинд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг Сангийн сайд  Ч. Хүрэлбаатар үндэслэлгүй, дотор байгаа зүйлийг нь ойлгоогүй хэмээн эсэргүүцэж байна.  Оюутолгой компанид давуу тал олгох гэж байна хэмээн ерөнхийлөгчийн хоригт дурьдсан. Харин энэ асуудлыг Хүрэлбаатар сайд тайлбарлахдаа ашигт малтмал, цацраг идэвхит, газрын тосны хайгуулын ашиглалтын хайгуулын лицензтэй компанид үйлчлэхгүй гэж заасан байхад ийм хориг тавьж байгаад гайхаж байна гэж хэллээ.  Мөн олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт шинэчлэлээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх боломжуудыг олгосон гэж ерөнхийлөгч Баттулга хориг тавих үндэслэлээ тайлбарласан юм. Харин үүнийг сангийн сайд Европын холбооны хар жагсаалтад орсон Монгол улсын нэр хүндийг өсгөх үүнээс гаргах зорилгоор хийсэн өөрчлөлтүүд гэж тайлбарлалаа.

  Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар ноогдуулдаг байсныг 5 хувь болгосныг шүүмжилсэн. Харин  дотоодод байгаа зээлийн хүүг буулгах зорилгоор оруулж ирсэн гэж байна. Дотоодод байгаа мөнгөөр зээл олгохоор зээлийн хүү өндөр байгаа. Тиймээс гаднаас орж ирж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн өөрчлөлт гэж байна.

 Ийнхүү  татварын багц хуулинд бүхэлд нь тавьсан ерөнхийлөгчийн хоригийг ийнхүү үндэслэлгүй гэж тайлбарлалаа. Зарим гишүүдийн зүгээс ч уг хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө