Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ, Йеменийг энх тайван байдалд уриалж байна

  Б.Оюун 2019-05-16 188

​НҮБ, Йемений босогчдод хандан улс орондоо энхтайван, аюулгүй байдлыг сахин мөрдөхөд уриалжээ.

Энэ талаар Йемений асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч Мартин Гриффитс Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан дээр мэдэгдэн, Йемений сөргөлдөгч талуудыг зэр зэвсгээ хаян, галаа зогсоож, улс орондоо дэгдсэн хямралыг эв зүйгээр шийдвэрлэхэд уриалсан байна.

Image result for мартин гриффитс

Мартин Гриффитс ийнхүү мэдэгдэх үеэрээ Йемений сөргөлдөгч талуудыг энхийн яриа хэлэлцээрийн ширээний ард суухад уриалан, энхийн гэрээ хэлцлийг дагаж мөрдөхийг хүсчээ. Тэрээр ийнхүү мэдэгдэх үеэрээ Йеменд гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөх үйл явц алдагдаж, талууд харилцан буулт хийхээс түтгэлзэн галаа сэргээж магадгүй байгаагаас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Йемений засгийн газрын хүчин болоод хуситын босогчдын хооронд 2018 оны 12-р сард гал зогсоох хэлэлцээр байгуулж, улмаар сөргөлдөгч талууд олзны хүмүүсээ харилцан солилцож, нөхцөл байдал бага зэрэг намжсан юм. Йемений сөргөлдөгч хүчний хооронд НҮБ-ын оролцоотойгоор гал зогсоох гэрээ байгуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө