Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч. Хүрэлбаатар: Зээлийн хүүг бууруулах зорилгоор гадны банк оруулах хуулийн төсөл Их Хурал дээр хоёр жил болж байна

  М.Ариунжаргал 2019-05-21 1196

Өнгөрсөн оноос огцом сэргэж эхэлсэн эдийн засгийн өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах төлөвтэй гэдгийг сангийн сайд хэлж байгаа. Тэгвэл эдийн засгийн энэ өсөлтийг иргэдийн амьдралд хэрхэн бодитойгоор хүргэх вэ гэдэг нь асуулт хэвээр байна. Өнөөдөр монгол улсад амьдарч байгаа гурван иргэн тутмын нэг нь ядуу, хоёр хүн тутмын нэг нь өр зээлтэй байна гэдгийг судалгааны байгууллага гаргажээ.

Тэгвэл иргэдэд хамгийн их дарамт учруулж байгаа зээлийн өндөр хүүг бууруулна гэж эрх баригч нам амласан. Энэ амлалтаа хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг төсвийн байнгын хорооны хуралдаанд суусан гишүүд лавлаж байлаа.  

Зээлийн хүү багатай орнуудын жишгээс харахад банк санхүүгийн салбар нь нээлттэй, улсын бодлого нь ойлгомжтой, хууль эрх зүйн орчин нь тодорхой байдаг байна. Гэтэл манай улс хэдхэн банкны эх үүсвэрээр зээл олгож байгаа нь өндөр хүүнд иргэдээ дарамтлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Тиймээс зээлийн хүүг бууруулах зорилгоор гадны банк, санхүүгийн байгууллага орж ирэх нөхцөлийг нээсэн хуулийн төслийг санаачилсан байна. Гэвч уг төсөл УИХ дээр хоёр жил гацсан гэдгийг сангийн сайд онцоллоо. Үүнийг шуурхайлбал зээлийн хүүг бодитойгоор бууруулах боломжтой гэлээ.  Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэхэд хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг зарим гишүүд онцолж байна.

Учир нь уул уурхайгаас хараат улсын тухайд бүтээгдэхүүний үнэ өсөлттэй үед олсон орлогоосоо хадгалдаг байх хэрэгтэй гэж байгаа юм. Манай улс ирээдүйн өв сан болон тогтворжуулалтын сан гэх хоёр төрлийн хуримтлалын сантай ч хоёулаа өртэй. Харин ирээдүйн өв сан энэ оноос өргүй болж ирэх он гэхэд 1 их наядыг хуримтлуулах боломж бүрдсэн гэдгийг сангийн сайд Ч. ХҮРЭЛБААТАР хэллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө