Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголбанкинд итгэх итгэл буурч, СЗХ-нд итгэх итгэл өссөн байна

  Т.Бадамханд 2019-05-27 345

Санхүүгийн Зохицуулах Хорооноос санхүүгийн зах зээлд хэрэглэгчдийн итгэлийн судалгааны дүнг танилцууллаа. 

Санхүүгийн зах зээлд итгэх иргэдийн итгэлд судалгаа хийсэн байна. 1000 орчим иргэнийг судалгаанд хамруулахад 40 хувь нь сүүлийн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагаас зээл авсан байжээ. Нийт иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкаас, 12 хувь нь ломбарднаас, 6.1 хувь нь ББСБ-аас, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авсан байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 48.3 хувь нь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ.

Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байгааг судлаачид хэлж байна. Харин даатгалын үйлчилгээнд итгэдэггүй иргэдийн тоо өссөн байна. судалгаанд хамрагдсан иргэдийн 20% нь сайн дурын ямар нэгэн даатгалд хамрагдсан байгаа нь өмнөх оноос доошилжээ. Нийт иргэдийн 73.8% нь даатгалгүй бөгөөд тэдний 50% нь “хэрэгцээгүй” гэж үзсэн байна.

Харин Монголбанкинд итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад 14.2 пунктээр буурсан байна. Иргэдийн хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхол 15%-тай тогтмол хэмжээнд байгаа ч 80% нь оролцоогүй хэвээр байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 36.9% нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцохоо мэддэггүй, 65.1% нь мэдээлэл байхгүй гэсэн хариултыг өгчээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө