Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АН-ын зөвлөл Г.Батхүү агсны нас барсан шалтгааныг зөв тогтооход ОУ-ын парламентын холбоо оролцохыг хүслээ

  М.Ариунжаргал 2019-05-27 2247

Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй УИХ тарах нь зүйтэй гэх саналыг хоёр дахь удаагаа гаргаад байгаа. Учир нь парламентын гишүүдийн хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч төрийн ордны дүрмийг зөрчин албан өрөөндөө архидан согтуурсан нь эрдэнэт хүний амь эрсэдхэд хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс харахад төрийн ордонд зуурдаар нас барсан Г.Батхүү агсны үхлийн шалтгаан хэн нэгэн гишүүний архидалттай холбоотой байсан уу гэх асуулт гарч байна.

Тиймээс түүний нас барсан шалтгааныг үнэн зөв тогтооход ОУ ын парламентын холбоо анхаарч хөндлөнгийн шинжээч томилох замаар хамтран ажиллахыг УИХ дахь ардчилсан намын зөвлөл хүслээ. 

Талийгаач төрийн ордны хоёр давхраас унаж нас барсан нь баттай гэдгийг ардчилсан намын гишүүд хэлж байгаа. Түүнийг нас барахын өмнө хамгийн сүүлд УИХ ын гишүүн Н.Номтойбаяр уулзсан гэдгээ сэтгүүлчдэд мэдээлсэн. тэгвэл шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлээс харахад Г.Батхүү агсан гадны нөлөөтэй нас барсан нь тодорхой хэмээн ардчилсан намын зөвлөлийн дарга онцоллоо. Тиймээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг шиг замруулахгүйн тулд парламентын холбоо оролцох нь зүйтэй гэлээ.  .
ардчилсан намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Г.Батхүү агсны нас барсан асуудлыг авч хэлэлцэхээс гадна парламент тарах шаардлагатай гэсэн ерөнхийлөгчийн байр суурийг дэмжжээ. мөн засгийн газрын тэргүүн хэлсэн амлалтаасаа буцахаас гадна сайд нар нь 10 сая долларын авлигад нэр холбогдсон асуудал намжаагүй байтал ахин нэг сайд 1,2 сая еврогийн авлигын хэрэгт холбогдсон гэж мэдэгдлээ. Тиймээс засгийн газрын тэргүүнийг энэ асуудлуудад арга хэмжээ авч байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэсэн юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө