Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

HUAWEI КОМПАНИ АНУ-ЫН ХОЛБООНЫ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

  Б.Оюун 2019-05-30 637

Хятадын холбоо харилцааны Huawei компани АНУ-ын Холбооны шүүхэд хандаж компанийх нь эсрэг тавьсан хоригийн дагуу шударга өрсөлдөөний тухай хуулийн дагуу гомдол гаргаж, хориг тавьсан нь үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох хүсэлт тавьжээ.

Huawei компани Америкийн эрх баригчдаас тавьсан хоригийн дагуу засгийн газрын байгууллагууд, нийлүүлэгчид болон худалдан авагчдад Хятадын холбоо харилцааны компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах, ашиглахыг хориглосон зүйл заалт тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг нягтлан судалж, тогтоохыг хүссэн байна. Энэ дагуу Huawei компанийн хуульч өмгөөлөгчдийн багийнхан АНУ-ын Холбооны шүүхэд зохих гомдол саналаа хүргүүлжээ.

Хятадын Huawei компани Америкийн засгийн газраас тавьсан хориг нь тухайн компанид үйлчилж, энэ хирээр оюуны өмч, техник технологийг зөрчсөн гэх ямар ч шүүхийн тогтоол шийдвэргүйгээр ийнхүү хориг тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа гэж үзэж байгаа юм. Хэрвээ Америкийн зохих байгууллагууд Хятадын үйлдвэрлэгчийг тогтсон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ дагуу шүүхээс гаргасан тогтоол шийдвэр дээр үндэслэн хоригоо тавих ёстой байсан гэж үзэж байна.

Тиймээс Америкийн талаас тавьсан хориг хуулийн үндэслэлтэй эсэхийг, мөн цаашлаад компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд дээрх хориг шийдвэр сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд хариуцлага хэрхэн хүлээх тал дээр хуулийн дагуу шүүхийн зохих шийдвэр гаргаж, түүн дээрээ үндэслэн дараагийн шатны арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Huawei компанийн хуульчдын баг хүсч ханджээ.

АНУ-ын хууль тогтоогчид Хятадын Huawei компани болон Хятадын засгийн газрын хоорондын үйл ажиллагаанд аюулгүй байдлыг зөрчсөн асуудал байгаа гэж үзэн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний эсрэг хориг тавьсан юм. Тэгвэл Huawei компани Хятадын засгийн газрын зүгээс компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх, хяналт тавих ямар ч зүйл байхгүй гэдгийг баталж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө