Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Татварын зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” сэдэвт уулзалт боллоо

  Г.Бадамлянхуа 2019-06-12 358

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компани мөн үндэстэн дамнасан корпорацууд татварын олон хөнгөлөлт эдэлдэг. Гадны компаниуд хөрөнгө оруулсан хэмжээнээсээ хамаарч татварын хөнгөлөлтийг эдэлж байгаа энэ тогтолцоог халах нь зүйтэй гэдгийг МҮЭХ-оос мэдээлж байна. Үүнээс болж татвар зувчуулах, татвараар дамжиж монгол улсын төсөвт орох ёстой хөрөнгө гадны компаниудад үлдэж байгааг анхаарууллаа.

Нөгөө талдаа стратегийн хөрөнгө оруулалт хийж байгаа гадны компаниуд хуулийн цоорхойг ашиглах, өөрт таатай хэлбэрээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг холбогдох албаныхан ярьж байна.

 Гадны компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх биш, татвараа зүй ёсоор авах хэрэгтэйг зөвлөлдөх уулзалтын үеэр ярьж байна. Стратегийн хөрөнгө оруулагч компаниуд олсон нийт ашгаа  бусад салбар компаниуддаа хувааж, үлдсэн хөрөнгөнөөсөө МУ-д татвар төлдөг. Өөрөөр хэлбэл татвар зувчуулах явдал байгааг албаныхан хэлж байна.

Нэг талаар татварын хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагч компаниуд татварын хөнгөлөлтийг эдлэх болж байгаа ч нөгөө талдаа энэ асуудалд төрийн байгууллагын хяналт шалгалтыг дээшлүүлэх шаардлага байгааг олон улсын судалгааны байгууллага хэлж байгаа юм. Мөн энэ асуудалд иргэний нийгмийн оролцоог дээшлүүлж давхар хяналтын сайжруулах хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө