Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Лондон, Шанхайн хөрөнгийн биржүүд хамтарсан механизм нэвтрүүллээ

  Б.Оюун 2019-06-18 314

Даваа гарагаас эхлэн дэлхийн хөрөнгийн зах зээл дээр нэгэн цоо шинэ нэгдэл биржийн тоглогч бий боллоо. Энэ нь Хятадын Huatai Securities брокерын пүүсийн хэрэгжүүлж байгаа Шанхай болон Лондонгийн хөрөнгийн биржүүдийг холбосон хөтөлбөр юм.

Шинэ тоглогч нь Их Британид төвлөрдөг, Европын хамгийн эртний хөрөнгийн биржийн тавцан дээр хөрөнгийн тоглолт хийх цоо шинэ механизм болон нэвтэрч байна.

Энэхүү механизмд Шанхайд төвлөрдөг, бүртгэлтэй компаниудын хувьцааг Английн Лондоны хөрөнгийн биржтэй хавсран гаргах юм. Түүнчлэн эсрэгээр Лондоны бирж дээр төвлөрдөг үнэт цаасны компаниуд өөрийн хувьцааны борлуулалтаа Шанхайн хөрөнгийн биржээр дамжуулан шууд хийх боломж бүрджээ.

Хятадын Үнэт цаасны зах зээлийн комиссын албаны мэдэгдэлд дээрх механизмыг нэвтрүүлснээр Хятад дахь хөрөнгийн зах зээлийг тэлэх, илүү нээлттэй болгох чухал алхам хийгджээ. Түүнчлэн Хятад болон Их Британи улсууд санхүүгийн салбарт харилцаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа тэлсэн чухал үйл явц болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө