Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ван Гогийн амиа егүүтгэхдээ ашигласан гар бууг дуудлагаар худалджээ

  Б.Оюун 2019-06-20 616

Францын нийслэл Парис хотод Голландын пост-импрессионист зураач Ван Гогийг амиа хорлон нас барахдаа барьж байсан гэх гар бууг дуудлага худалдаагаар оруулан үнэ хаялцуулан заржээ.

Гар бууг дуудлага худалдаагаар оруулахдаа анхны үнийг 40 мянган доллараас эхлэн үнэ хаялцуулж, 162 мянган еврогоор зарагджээ.

Голландын нэртэй зураачийн гар бууг тал газраас зэвэнд идэгдсэн хэвтэж байхад нь олж, шинжээчид энэ бууг Ван Гогийнх мөн болохыг  шинжлэн тогтоосон юм. Чухам энэ гар буугаар 1890 оны 7-р сард Ван Гог Францын хойд хэсгийн Овер-сюо-Уаз коммунд амьдарч байхдаа амиа хорлон нас барсан байна. Нас барахаасаа хоёр сарын өмнө Ван Гог дүүгийнхээ зөвлөснөөр Францын энэ газар ирж суурьшаад байжээ.

Image result for ван гог

Дуудлага худалдаагаар Ван Гогийн амиа хорлохдоо хэрэглэсэн галт зэвсгийг худалдан авсан хүний нэрийг одоогоор ил зарлаагүй байна. Энэхүү гар бууг 1952 онд Ван Гогийн таалал төгсөхөөсөө өмнө амьдарч байсан байшин худалдан авсан эзэд дуудлага худалдаанд өгчээ. Режин Тальяна гэх эмэгтэйн эцэг эх нь энэ байшинг худалдан авч, харин Ван Гогийн амиа егүүтгэсэн гэх гар бууг 1960 онд нутгийн фермер тэдний эзэмшлийн газар дээрээс олж эзэддээ өгсөн нь шинжээчдийн судалгаагаар нэртэй зураачийн амиа егүүтгэсэн галт зэвсэг мөн болохыг тогтоосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө