Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнын зурхай: Үс засуулбал: Өнгө зүс доройтно

  Д.Отгонсүрэн 2019-07-17 326

2019.07.18 / БИЛГИЙН ТООЛЛЫН 17 ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.13-20.44
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Ус
  Аргын тооллын 7 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, 2Гоё хүүхэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө