Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Токиогийн хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаа өсөлтөөр эхлүүллээ

  М.Даваадулам 2016-12-01 386

ОПЕК газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаанд эерэг нөлөө үзүүлж байна. Токиогийн хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаа өсөлтөөр эхлүүллээ. Мөн Токиогийн хөрөнгийн бирж дээр газрын тос ханш ч өссөн байна.

Токиогийн хөрөнгийн биржийн үндсэн индекс “Никкей 225” өнөөдрийн арилжаа нээгдсэнээс хойш эхний 15 минутад 307,07 нэгжээр өсч, 18,615.55 нэгж болсон байна. Ингэснээр сүүлийн 11 сарын хугацаан дах дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин 1-р секцэд бүртгэлтэй компаниудын хувьцааны хэлбэлзлийг харуулдаг “ТОПИКС” индекс 19.27 нэгжээр өсч, 1,488.70 нэгж болсон байна. Түүнчлэн Японы мөнгөн тэмдэгт иенийн ам.долларт харьцах ханш ч чангарчээ.

Нефть экспортлогч орнуудын нийгэмлэг ОПЕК олон сар дамжин хуралдсаны эцэст, олборлолтоо бууруулах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.

Ингэснээр 2017 он гарсаар хоногт олборлолтоо 1.2 сая баррелиэр бууруулж, 32.5 сая ам.доллар болгох нь ээ. Харин ОПЕК-т багтдаггүй орнууд хоногт 600 мянган баррелиэр олборлолтоо бууруулах үүрэг хүлээж байна.

ОПЕК болон тус байгууллагад багтдаггүй нефть экспортлогч орнууд энэ сарын 9-нд Катарын нийслэл Доха хотод уулзахаар төлөвлөж байна. Өнөөдөр “Brent” маркийн нефтийн ханш 9.55 хувиар, харин WTI нефтийн ханш 9.06 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 9 сар дах дээд үзүүлэлт боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан