Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Грекийн өрийн дарамтыг бууруулна

  М.Даваадулам 2016-12-06 396

Грек улсын өрийн дарамтыг бууруулахаар Евробүсийн сангийн сайд нар зөвшилцлөө. 2060 он гэхэд Грек улсын өрийн дарамтыг ДНБ-ийнх нь 20%-тай тэнцэх хэмжээгээр бууруулах юм байна.

Европын тогтвортой механизмын (ESM) тэргүүн Клаус Реглингийн тэмдэглэснээр, Евро бүлгийн шийдвэр ойрын хугацаанд хэрэгжиж эхэлнэ.

Зээлийн тогтвортой хүүнд шилжсэнээр улс оронд ойрын хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх ч, цаашид буурна гэж үзэж байна.

Грекийн эдийн засгийн шинэтгэлийн хөтөлбөрийн хоёр дах удаагийн дүгнэлтийг Евро бүлэг ойрын хугацаанд хийж, шийдвэрээ гаргана гэж өнгөрсөн сарын эхээр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдэж байсан юм.

Евробүсийн лидерүүд өнгөрсөн оны зун Грекийн өрийн асуудлаар хуралдаж, ээлжит санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Грек улсын өрийн хэмжээг бууруулахгүй, харин өр зээлээ эргүүлэн төлөх хугацааг сунгасан.

Европын зээлдэгчид Грек улсад гурван жилийн хугацаанд дахин 86 тэрбум еврогийн зээл олгохоор өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан