Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Роснефть” компанийг хувьчлах шийдвэр хувьцааны ханшийг огцом өсгөв

  М.Даваадулам 2016-12-08 872

Москвагийн хөрөнгийн биржийн пүрэв гарагийн арилжаа нээгдсэн даруй “Роснефть” компанийн хувьцааны ханш 6,6% өсч 380 рубльд хүрчээ. Ингэснээр компанийн хувьцаа түүхэн дээд ханшид хүрлээ.

“Роснефть” компанийн 19,5% хувьцааг хувьчлах шийдвэр ханшийг өсгөлөө.

“Роснефть” компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин энэ сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, компанийн 19,5% хувьцааг €10,5 тэрбумээр худалдах гэрээг ойрын хугацаанд эцэслэх тухай мэдэгджээ.

Glencore компани болон Катарын сан төрийн өмчит компанийн хувьцааг худалдан авахаар болсон.

Ханшийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд “Роснефть” компанийн хувьчлалаас орж ирэх хөрөнгийг рубльд шат дараатай шилжүүлэхийг ноён Путин үүрэг болгожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан