Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтоо бууруулахаар тохиролцов

  М.Даваадулам 2016-12-12 577

ОПЕК /Газрын тос экспортлогч орнуудын байгууллага/ хоёр долоо хоногийн өмнө олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт ОПЕК-ийн гишүүн бус орнууд Австрийн нийслэл Вена хотод чуулж, мөн л олборлолтоо танахаар тохиролцлоо.

ОПЕК-ийн гишүүн бус орнууд хоногийн олборлолтоо 600,000 баррелиэр танана.

ОПЕК-ийн гишүүн 11 орон: Алжир, Ангол, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэл, Габон, Иран, Ирак, Катар, Кувейт, Саудын Араб болон Эквадор улс нийлээд хоногийн олборлолтоо 1.7 сая баррелиэр танаж, 29.8 сая баррель газрын тос олборлох юм байна. Иран улс ганцаараа олборлолтоо хоногт 90 мянган баррелиэр нэмж, бусад орнууд танах юм.  

ОПЕК ирэх онд хоногийн олборлолтоо 1,2 сая баррелиэр танахаар 11.30-нд шийдвэрлэсэн. Энэ шийдвэр эхний ээлжинд хагас жил хэрэгжинэ. Шаардлагатай тохиолдолд дахин зургаан сараар сунгах юм.

ОПЕК болон тус байгууллагад гишүүнчлэлгүй орнуудын олборлолтоо танах шийдвэр таваарын зах зээлд эерэг нөлөө үзүүллээ. Лондоны хөрөнгийн бирж дээр өнөөдөр Brent маркийн нефтийн ханш баррель тутам нь $57 болж, 2015.07.21-нээс хойшхи дээд ханшид хүрсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан