Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадын аж үйлдвэрлэл 6% өсчээ

  М.Даваадулам 2016-12-14 833

2016 он гарсаар эхний 11 сарын байдлаар Хятадын аж үйлдвэрлэлийн салбар 6% өсчээ. БНХАУ-ын Статистикийн удирдлагын төв хорооны тэргүүн Мао Шэньюн мягмар гарагт энэ тухай мэдэгдлээ.

Өнгөрсөн сард аж үйлдвэрлэл 6.2% өсөлт үзүүлсэн нь өмнөх сараас 0.1%-аас өссөн үзүүлэлт юм.

“Дотоодын зах зээлд эрэлт нэмэгдэж, Засгийн газраас аж үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа. Мөн аж үйлдвэрлэл эрхлэгчдийн хүчин чармайлт, эдийн засгийн өсөлт бага хувьтай байгаа зэрэг нөлөөлсөн. Эдийн засаг тогтворжсон, өсөх чиг хандлага ажиглагдаж байна” гэж ноён Мао хэлжээ.

БНХАУ эдийн засгийн үндэсний шинэтгэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ, эдийн засгийн өсөлтийг нэмэлт хөшүүрэг бий болгоно гэдгийг ч тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт саарч байгаа. 2011 онд Хятадад аж үйлдвэрлэл 13.9%, 2012 онд – 10%, 2013 онд – 9.7%, 2014 – 8.3%, 2015 онд – 6.1% өсөлт үзүүлжээ.

БНХАУ-ын ДНБ энэ оны III улиралд 6.7% өсчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан