Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэт их реклам, өчүүхэн богино тоглолт

  Б.Баяржаргал 2017-02-03 1397

Америк хөлбөмбөгт багууд 15 минутаар 4 үе тоглодог. Гэвч тоглолтын дундуур маш олон тасалж зогсоодог учраас, бодит тоглолт бүр ч бага хугацаа эзэлдэг. Завсарлага, ээлжит дайралтын бэлтгэл дийлэнх цагийг авдаг гэсэн үг.

2013 онд The Wall Street Journal нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. NFL-ийн тоглолт дунджаар 3 цаг 12 минут үргэлжилдэг. Гэвч үнэн хэрэгтээ яг тоглолт 11 минут л үргэлжилдэг байна. Телевизийн цацалтын үеэр 17 минутад удаашруулж дахин үзүүлдэг, мөн тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг 75 минут харуулдаг байна.

Шууд цацалтын үеэр зар сурталчилгаа үлдсэн хугацааг буюу 89 минутыг зар сурталчилгаа эзэлж байна.

Дунджаар нэг тоглолтын үеэр 20 гаруй удаа зар сурталчилгаа цацдаг. Нийт нэг тоглолтын үеэр үзэгчид 100 гаруй сурталчилгаа үздэг гэсэн үг.

Америкийн хэвлэлийн тооцоолсноор, 3 цаг үргэлжилэх тоглолтын 1 цагийг нь дан зар сурталчилгаа эзэлдэг.

51 дэх удаагийн Супербовл тэмцээний үеэрх зар сурталчилгаа цацалтын тарифыг өнгөрсөн сард зарласан. 30 секунд нь 5.5 сая ам.доллар.

Тэгвэл энэ жилийн тоглолтын турш зөвхөн зар сурталчилгаанаас 660,000,000 ам.долларын ашиг олох нь ээ. Манай улсын нэг жилийн төсвийн орлого зургаан их наяд төгрөг. Харин дээрх мөнгийг шилжүүлбэл бараг 1.6 их наяд болж байгаа юм. Үндсэндээ нэг удаагийн тоглолтоор манай улсын нэг улирлын төсвийн орлогыг бүрдүүлж байна.

1967 онд Супербовлын анхны тэмцээний үеэр 30 секундын сурталчилгааны үнэ 42,000 ам.доллар байжээ. 

Супербовл тэмцээний 30 секундын зар сурталчилгааны үнэ хэрхэн нэмэгдэв?

/сая ам.доллараар/

Эх сурвалж: Kantar Media агентлаг

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан