Арилжааны банкууд, МИК, Засгийн газар, Монгол банк тус бүр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой цааш үргэлжлүүлэхээр боллоо. Шинэ журам батлагдсанаас хойш Монгол банк зээлийн санхүүжилтэд 112 гаруй тэрбум төгрөг олгож, 1646 иргэний хүсэлтийг шийдвэрлээд байна.