Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улс 5.5 тэрбум америк долларын санхүүжилт авна

  А.Болдсайхан 2017-02-19 3723

Монгол улс 5.5 тэрбум америк долларын санхүүжилт авна

Монгол улсын засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрлээ. Одоогийн эдийн засгийн хүндрлийг даван туулахын тулд бидэнд 5 тэрбум америк доллар хэрэгтэй. Тэгвэл энэ хөрөнгийг манай улс босгох боломжтой болж байна. Хэлэлцээрийн үр дүнд

  • БНХАУ-ын Ардын банкнаас 2 тэрбум америк доллар
  • Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас 3 тэрбум америк доллар  
  • Олон улсын валютын сангаас 440 сая америк доллар
    • Нийт 5.5 тэрбум америк доллар

Гэхдээ хэлэлцээрийн нөхцөл тун хүнд гэдгийг онцлох нь зүйтэй. Олон улсын валютын сангийн нэн эмзэг эдийн засагтай улс орон гэдэг тодорхойлолт манай улсыг дагаж байна. Ийм тохиолдолд төсвийн бодлого чангарна. Бүсээ чангахан татах хэрэг аж ахуй нэгж, иргэн, засгийн газрын өмнө ирлээ. Тухайлбал:

  • Шатахууны онцгой албан татварыг нэмэх
  • Хувь хүний орлогын албан татварыг нэмэх
  • Нийгмийн даатгал, ЭМД-ийн шимтгэлийг 2018 оноос нэмэх
  • Автомашины татвар насжилтаас хамааран 3-15 хувиар нэмэх
  • Архи, согтууруулах ундааны татвар нэмэх
  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох
  • Импортын тамхинд 30 хувийн татвар ноогдуулах

 

  • Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 66, эмэгтэй 65 болгон нэмэх
  • Цалин 2018 он хүртэл нэмэхгүй
  • Хүүхдийн мөнгө нийт хүүхдүүдийн 40 хувьд олгоно
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болно

 

  • Концесийн гэрээг дахин нягталж дараа онд төлбөр барагдуулна
  • Төсвийн зардлыг УИХ нэмэх эрхгүй. Засгийн газрын санал хэвээр байна
  • Монгол банк Мөнгөний бодлогоо хэвээр хадгална
  • Ипотекийн зээлээс бусад хөтөлбөр бүгд зогсоно
  • Банк, санхүүгийн салбарын эрхзүйн орчинг сайжруулах

Энэ бүгд нийлээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нэртэй эдийн засаг сэргээх бодлого манай улсад хэрэгжиж эхлэхээр болж байна. Өмнө нь манай улс Олон улсын валютын сангийн “Stand by” хөтөлбөрт таван удаа орж байсан. Нийт дүн нь 200 сая доллар байсан юм. Харин энэ удаагийнх “Extended fund facility” нэртэй хөтөлбөр хэрэгжих болж байна. Хөтөлбөр гурван жилийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүнд нь:

  • 2017 онд эдийн засгийн өсөлт 0.1 хувь
  • 2019 онд эдийн засгийн өсөлт 8.1 хувь
  • Валютын нөөц 2017 онд 1.620 тэрбум америк доллар
  • Валютын нөөц 2018 онд 2.770 тэрбум америк доллар
  • Валютын нөөц 2020 онд 3.838 тэрбум америк долларт хүрнэ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан