Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хувьчилах компаниудын нэрс тодорчээ

  Б.Төгсбаяр 2017-03-15 4909

Энэ жилдээ багтааж Эрдэнэт Дарханы цахилгаан түгээгүүр сүлжээ болон Оргил рашаан сувиллыг хувьчилахаар болжээ. Үүнээс 170 тэрбум төгрөг олно гэж Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас тооцож байна. Судалгааны шатанд яваа гэдгийг мэдээлж байна.  Томоохон компаниудын хувьд 2012 онд 3,8 их наяд төгрөгийн өртэй байсан.  ТОСК-ийн хувьд өрнөөсөө 2016 онд 100 тэрбум төгрөг төлжээ.  Тиймээс энэ онд мөн адил 100 тэрбумыг төл гэсэн шахалтыг Төрийн өмч бодлого зохицуулалтын газраас тавьж байгаа гэлээ.  Тэдний хийж байгаа ажлын хувьд Төрийн өмчит компаниудын удирдлагуудтай гэрээ хийх замаар ажиллуулж богино хугацаанд удирдлагын жолоог атгуулж цалинг 30-60 хувиар бууруулсан байна.  Энэ нь мөнгө төвлөрүүлэх боломж гэж харж байна. Өртэй компаниудын хувьд ингэж зардалаа багасгаж ашигтай ажиллаж чадна гэж үзэж байна. Цаашлаад улс орны эдийн засагт нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан