Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улаанбаатар дугуйн замтай болно

  Б. Мандах 2017-03-20 453

Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болно хэмээн албаныхан үзэж байна. Нийслэл “UBIKE” төсөл хэрэгжүүлэх саналыг хувийн хэвшлийнхэнд тавив. Тодруулбал төсөлд оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд саналаа битүүмжилж ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 12.00 цагт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх юм байна. Аж ахуйн нэгжүүд дугуйн зогсоолуудын төлөвлөгөө, тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл, дугуйн чанар, техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл, дугуйн түрээсийн төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны системийн талаарх танилцуулга, дугуйн засвар, үйлчилгээний талаарх танилцуулга, дугуй түрээслэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх мэдээлэл, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын санал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн товч танилцуулгыг материалдаа хавсаргасан байх шаардлагатай юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан