Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Чойжилсүрэн 4.2 сая төгрөгөөр уул тахисан байж магадгүй

  Б.Төгсбаяр 2017-04-05 1538

Төсвийн байгууллагуудын өнгөрсөн оны санхүүгийн тайланд аудит хийхэд Сангийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг цөөнгүй газарт зөрчил илэрчээ.

Тухайлбал, Сангийн яам өнгөрсөн онд 610 сая төгрөгийн үнийн дүн бүхий 58 ажлын гүйлгээг “Шилэн данс”-нд байршуулаагүй байна. Мөн төсвийн үргүй зардал гэж үзэж болохуйц зөрчлүүд Сангийн яаман дээр гарсны нэг нь Амарбаясгалант хийдийн бумбын тахилгад 4.2 сая төгрөг зарцуулсан байв. Мөн “Засгийн газрын цом-2016” тэмцээн зохиоход 2 сая, хоолны мөнгө 1.5 сая гэх мэт үргүй зардал гаргажээ.

Түүнчлэн Сангийн сайд хувийн машиндаа 800 мянган төгрөгт бензин хийсэн бол дэд сайд нь 200 мянган төгрөгийн бензин улсын мөнгөөр хийлгэжээ. Нийт 610 сая төгрөгийн зөрчил аудитаар илэрсэн аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө