Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ

  Б. Мандах 2017-04-07 884

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн. Ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байгаа.  Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа билээ.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд  ОУВС-аас тодорхой тавьсан нөхцлийн дагуу 7 төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудалд иргэд аж ахуй нэгж байр сууриа илэрхийлж байгаа. МХАҮТ, МҮЭХ зэрэг байгууллагуудаас дээрх татвар нэмэгдүүлэх асуудлыг эргэн харах хүсэлтийг Засгийн газарт илэрхийлсэн. 

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс орнуудад зориулагдсан.  Урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай хэрэгжих юм. Энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг манай улсад олгоно.


Мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана. ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан