Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын Хөрөнгийн Биржийн 2017.04.07-ны өдрийн тойм

  М.Даваадулам 2017-04-07 715

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 өсөлт үзүүлсэн бол MSE ALL индекс уналттай хаагдсан байна.

ТОП-20 индексийн хувьд өмнөх хаалтаас 133.39 нэгж буюу 1.04%-иар өсч 12,974.3 нэгжид хүрснээр 3 өдөр дараалан 1%-иар өсөв. Энэ нь 2016 оны 5 сараас хойшхи ийм хэмжээгээр дараалан өссөн үзүүлэлт боллоо.


Индексийн өсөлтийг сагсанд нь багтаж буй МХБ-ийн I болон II ангиллын 5 хувьцааны ханшийн өсөлт дэмжсэн байна. Үүнд:

I ангиллын хувьцаанаас:

- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 14.31%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш 1.55%-иар

- Мах импэкс /MSE:MMX/-ийн ханш 0.49%-иар


II ангиллын хувьцааны тухайд:

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 9.58%-иар

- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш 2.84%-иар


Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс өмнөх хаалтаас -10.35 нэгж буюу -1.22%-иар буурч 841.28 нэгжид хүрч хаагдлаа.  

Уул уурхайн салбарын  MMS индекс хамгийн өндөр хэмжээгээр буюу 5.49%-иар өсч 117.43 нэгжид хүрсэн бол Санхүүгийн салбарын MBF индекс өмнөх хаалтаас -8.18%-иар унаж 81.49 нэгжид хүрлээ.

Хоёрдогч зах зээл дээр 58,661 ширхэг үнэт цаас арилжигдан нийт 101.97 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ нь үнийн дүнгийн хувьд долоо хоногийн 2 дахь өндөр үзүүлэлт болсон байна. 

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 54 ширхэг бонд 5.08 сая төгрөгөөр арилжигдсан бол 29 хувьцаат компанийн 58,607 ширхэг хувьцаа 96.89 сая төгрөгөөр зарагдлаа.

Ангилалын үзүүлэлтээр I ангилалд 6 хувьцаат компанийн 34,618 ширхэг хувьцаа 16.71 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 21,036 ширхэг хувьцаа 78.16 сая төгрөгөөр, III ангилалд 7 компанийн 2,953 ширхэг хувьцаа 2.02 төгрөгөөр тус тус арилжигдав.

Дээрх нийт хувьцааны арилжаа нь хөрөнгө оруулагчдын хооронд 163 удаагийн хэлцэлээр хийгдлээ.


АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийн үзүүлэлтээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 17,666 ширхэг арилжигдсанаар 2 дахь өдрөө тоо ширхэгээр тэргүүлэв. Харин Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 72.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр хамгийн идэвхитэй нь байлаа. 

Салбарын хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 58.24%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 75.97%-ийг бүрдүүлэв.


ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ханшийн өөрчлөлтийг харвал энэ өдөр 22 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас тус бүр 11 хувьцааны ханш өсч, буурчээ.

Монгол савхи /MSE:UYN/ компанийн хувьцааны ханш 14.93%-иар өсч хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Авто импекс /MSE:AOI/ компанийн хувьцааны ханш -14.53%-иар буурч хаагдав.

 

Эх сурвалж: www.marketinfo.mn

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан