Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрөөс дараах татварууд нэмэгдэнэ

  Б.Төгсбаяр 2017-05-01 4677

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийж, энэ онд 7 төрлийн татвар нэмэхээр болсон. Эдгээр татваруудын зарим нь өнөөдрөөс буюу тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжих гэж байна. Хэдийгээр зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс тавьж буй ч тодорхой шийдгүй байна.

Өнөөдрөөс нэмэгдэх татваруудыг танилцуулъя:

  • Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна: Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 01
  • Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ: Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 01
  • Автомашины онцгой албан татвар: Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 01

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Өнөөдрийг хүртэл төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байсан бол хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан