Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ сарын 21-нд зуслан, ногоон бүсийн бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

  Г.Бадамлянхуа 2017-05-19 2324

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар болжээ. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийн ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс ногоон бүсийн бүх нийтийн цэвэрлэгээг хийж байгаа юм. Зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ, Улиастай, Туул гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг угааж цэвэрлэн, хаягаа стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх бөгөөд иргэд,  аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг идэвхитэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан