Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШИЛДЭГ ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮД МОНГОЛД ЦУГЛАНА

  Г.Болорсүх 2017-06-19 837

Энэ сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн зохиогдох гэж байна. 28 дахь удаагийн "Улаанбаатар цом" Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны 121 ширэн бээлийтэн нудрага зөрүүлэх гэнэ.  Харин манай улсаас давуу эрхийнхээ дагуу нийт 40 боксчноо сойж байгаа сурагтай.  Энэхүү тэмцээнд манай шилдгүүдээс олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат нараас бусад нь тулалдахаар болжээ . "Улаанбаатар цом" олон улсын тэмцээнийг жилээс жилд чанаржуулж Токиогийн олимпийн өмнөх эрх авах сонгон шалгаруулах тэмцээний нэг болгох зорилго тавин ажиллаж байгаагаа МБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Батнасан ярьж байна . Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил гэж азийн боксын  мэргэжилтнүүд онцолж байгаа гэнэ лээ .

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан