Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах вэ

  Б.Уянга 2017-09-18 5558

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс "шинэчилсэн гэрээ”-нд хамрагдсан.Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 240.000 болоход сайн дурын даатгуулагчид 28,800 төгрөг төлж байгаа.

Нийгмийн даатгалын сангийн 2017 оны эхний хагас жилийн тайлангаар сайн дурын даатгалд нийт 171.4 мянган даатгуулагч хамрагдсан байна.Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

- Тодорхой хөдөлмөр эрхлээгүй,

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид,

- Газар тариалан эрхлэгч,

- Лангуу турээслэгч,

- Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулах боломжтой.

Сайн дурын даатгалд хамрагдсанаар танд ямар ач тустай вэ?

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах боломжтой.

Дашрамд дуулгахад,өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны "Цахим банк”, Хаан банкны "Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болжээ. 

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС

Дүүрэг

Банкны нэр

Дансны дугаар

1.

Багануур дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Хаан банк

5750180162

Төрийн банк

33070000163

Хас банк

5000333425

Голомт банк

4601029891

Капитал банк

2021000750

2.

Багахангай дүүргийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтэс

 

Төрийн банк

300500011527

Хаан банк

5754001624

3.

Баянгол дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105100004490

Хаан банк

5034189999

Голомт

1805002406

Худалдаа хөгжлийн банк

499071483

Улаанбаатар хотын банк

2602003516

4.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105300001232,

Хаан банк

5064063696

Худалдаа хөгжлийн банк

499071405

Капитал банк

2057000038

Улаанбаатар хотын банк

2600072390

Голомт банк

12351000652

5.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

103700002249

Хаан банк

5019261648

Капитал банк

2019000040

Голомт банк

2900000455

6.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

 

100900196840

Хаан банк

5009209225

Голомт

8120100281

7.

Налайх дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

 

Төрийн банк

312500527474

Хаан банк

5749024593

Хас банк

5000192425

8.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105400014166

Хаан банк

5022395214

Капитрон банк

3008002681

Голомт банк

2105019063

Худалдаа хөгжлийн банк

406005146

Улаанбаатар хотын банк

2603002465

9.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

200790000

Улаанбаатар хотын банк

2600004861

Капитал банк

2118000002

Хаан

 

банк

 

5003440919

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан