Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон сууцны дундаж үнэ метр кв нь 2 сая 178 мянган төгрөг байна

  Б.Уянга 2017-11-13 304

Орон сууцны үнийн индексийн талаар Тэнхлэг зууч компаниас байнга мэдээлэл хийдэг.  Энэ 10-р сарын мэдээллээр орон сууцны дундаж үнэ 71 сая төгрөг байна.  Энэ нь өмнөх оны энэ үеэс 0,2 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Энэхүү тооцоо , судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин нийт 4918 орон сууцны үнийг хамруулан танилцууллаа.

Орон сууцны үнийг метр квадратаар нь аваад үзвэл 2 сая 178 мянгаас 2 сая 200 мянган төгрөгийн хооронд байгаа нь өмнөх сараас 092 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,86 хувиар тус тус өссөн байна.  Харин хуучны угсармал орон сууцны хувьд 1 сая 700 мянга орчим байгаа юм.  Энэ нь өмнөх оны болон өмнөх сараас тус бүр 0,2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Байршлын хувьд Хан-уул , Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байгааг мэдээллээ.

Зах зээл дээр өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй 15 мянга, ашиглалтад орсон 5900 орон сууц байна.  Гэхдээ иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их байгаа юм.  Үнийн хувьд сонголттой, орон сууцны хорооллууд их байгаа ч урьдчилгаа төлбөрийн хүрэлцээгүйгээс орон сууцтай болох боломж хумигдаж байгаа гэдгийг салбарынхан тайлбарлалаа.

Гэр хороололд 200 мянган айл орон сууцгүй байгаа.  Гэтэл орон сууцны борлуулалт өсөхгүй байгаа нь дээрх шалтгаантай холбоотой гэж тайлбарлаж байна.  2013 оноос хойш орон сууцны үнийн өсөлтөд судалгаа хийснээс 2014 оны 3-р сард хамгийн өндөр 23,7 хувьтай гарчээ. Харин 2014 оны 12 сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн байна. 2 жил гаруй үргэлжилсэн үнийн бууралт саарч өнөөдрийн байдлаар анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байгаа юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан