Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гэр хорооллын харанхуй гудамжинд дээрмийн хэрэг гарах нь ихсэж байна

  Ч.Доржбат 2017-11-14 438

СХД-ийн 2-р хороонд  энэ онд гэмт хэрэг гарах нь нэмэгджээ. Тухайлбал бидний харж байгаа энэ хэсэгт оройн цагаар дээрэм булаалтын хэрэг их гардаг байна. Тиймээс дүүргийн цагдаагийн хэлтэс, дээд шатны байгууллагад хүсэлт тавьснаар гэмт хэрэг үйлдэгддэг эдгээр  цэгүүдийг тогтоон цаашид гэмт хэрэг үйлдэгдэхгүй болгоход  анхаарч ажиллахаар болж байна.

Хорооны даргын хэлж байгаагаар дээрэм булаалтын хэрэг гарах болсон олон шалтгаан байгаа гэнэ. Тухайлбал Иргэдийн сайн дурын эргүүл гэж байсан. Үүнийг төсөв мөнгө байхгүй гээд татан буулгажээ. Уг нь иргэдийн сайн дурын эргүүл ажилладаг байхад хэрэг зөрчил бага гардаг байсан гэлээ. Тиймээс иргэдийн сайн дурын эргүүлийг сэргээх хэрэгтэй гэж үзэж байна.

Нэг сар орчмын хугацаанд бусдад эд зүйлсээ дээрэмдүүлсэн 50 гаруй удаагийн үйлдэл  энэ хорооны гэрэлтүүлэг муутай харанхуй гудамжинд гарчээ.Тиймээс цаашид энэ байдлыг цагдаагийн байгууллага анхаарахгүй бол хүн амины хэрэг гарах магадлал ч байгааг хорооны удирдлага хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан