Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа гэлээ

  admin 2017-11-14 912

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг 2017 он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгохоор 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.Нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөг авна. Найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна. 

Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан