Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нүүрсээ дотооддоо баяжуулан экспортлох нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг салбарын сайд онцоллоо

  Б.Отгон 2017-11-15 268

Таван толгойгоос ачсан нүүрсний цуваа  Гашуунсухайтын боомтоос нааш  100 гаруй км үргэлжилсэн түгжрэл бий болгоод байна.  Өмнөговь аймагт уул уурхайн олборлолттой танилцсан  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумьяабазар Монгол улс нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос илүүтэй  дотооддоо баяжуулан нэмүү өртөг шингээх нь чухлыг онцоллоо. Өнөөдөр 5 толгойгоос нүүрс олборлож байгаа компаниудаас Энержи ресурс компани л олборлосон нүүрсээ баяжуулан экспортолж байна.

Таван толгойн ордоос өнөөдөр  төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой, хувийн хэвшлийн Энержи Ресурс, орон нутгийн Тавантолгой гэсэн 3 компани  олборлолт явуулж байна. Эдгээр гурван компаниас  хувийн хэвшлийн Энержи ресурсын  бүтээн байгуулалт, менежмент, зохион байгуулалт илт ялгарахуйц сайн байгааг сайд нар онцолж байсан . Учир нь  Энержи Ресурс Нүүрс баяжуулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамж, ажиллагсдын орон сууц, сургууль цэцэрлэг гээд бүх асуудлаа цогцоор шийдэж, бусаддаа жишиг болохуйц бүтээн байгуулалтыг хийж чаджээ. Гэвч  БНХАУ-ын зүгээс Гашуунсухайтын боомтоор  өдөрт 500 машин нүүрс л гаргана гэсэн хязгаарлалтаас болоод Энержи ресурсын баяжуулах үйлдвэр гэхэд хүчин чадлынхаа тал хувийг л ашиглаж байна.

Гол нь Монгол нүүрсээ үнэхээр дэлхийн зах зээлд өндөр үнэ хүргэе, үнэ цэнэтэй байлгая гэвэл нүүрсийг түүхийгээр нь биш дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээх шингээж экспортлох ёстой. Жишээ нь бидний “мөрөөдлийн зах зээл” гэгддэг Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээл зөвхөн баяжуулсан нүүрс худалдаж авдаг. Хувийн менежментийн энэ бүх жишиг стандартыг төрийн Тавантолгойд нэвтрүүлж ажиллах шаардлага зайлшгүй байгааг уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд онцоллоо

Төмөр замгүй, дээр нь Хятадын талын “дипломат хориг”-т орсноос Гашуунсухайтад 100 км очер үүсээд байгаа. Асуудлыг яаралтай шийдье гэвэл ядаж л хуулиа мөрддөггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг хайхардаггүй, зориулалтын авто бааз, засварын төвгүй тээврийн компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Учир нь өнгөрсөн жил гэхэд энэ замд ноцтой осол гарч залуус амиа алдахад тэдэнд ямар ч нийгмийн даатгал байхгүй байсан гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Нүүрсний зам дээр үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэх ажил ямар ч стандарт мөрддөггүй тээвэрлэлтийг цэгцлэхээс эхэлнэ гэдгийг зам тээврийн сайд хэллээ.

Таван толгойн  орд газар нь 7,5  тэрбум тн коксжсон нүүрсний нөөцтэй дэлхийд дээгүүрт орох нүүрсний орд.  Жилдээ 20 орчим сая тн нүүрс олборлон экспортолж байна Цаашид Тавантолгойн нүүрсийг дотооддоо баяжуулан боловсруулж экспортлож байж нэмүү өртөг шингэн улс оронд оруулах үр өгөөж нь өндөр болом юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан