Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

  admin 2017-11-17 832

Банкны зээлийн хүүнд дээд хязгаарыг тогтоохоор УИХ-аар хэлэлцэж байгаа нэгэн хуульд тусгажээ. Энэ бол  манай улсын нийт санхүүгийн салбарын 95 хувийг эзэлж байгаа банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхээс АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш банкны салбар нийт санхүүгийн салбарын 95 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзэж байна  Монголбанк төслийг боловсруулах явцдаа ОУВС-ийн хуулийн экспертүүдтэй зөвлөлдсөн .  Зээлийн хүү олон зүйлээс шалтгаалдаг ч дээд хязгаарыг хуулиар тогтоодог бусад улс орны жишигийг тусгажээ 2014 оны судалгаагаар 74 улсад ямар нэг байдлаар зээлийн хүүд тодорхой хязгаарлалт хийсэн байдаг  байна.  Тэдгээр улс орнуудад Сангийн яам эсвэл шүүх байгууллага нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог бол хэлэлцэж буй хуулийн төслөөр Монгол банк тогтоохоор тусгагдсанаараа онцлогтой юм  байна.

АН-ын бүлэг энэ хуулиар 5 хоногийн завсарлга авлаа. Арилжааны банкуудад явуулж байгаа шалгалт дууссаны дараа дүгнэлт дээр үндэслэн нухацтай ярилах ёстой гэж үзсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан