Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улаанбаатар хот 2018 оны төсвөө иргэдээрээ хэлэлцүүлж байна

  Ч.Доржбат 2017-11-21 301

Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын 2018 оны төсвийг 7,2 их наяд төгрөг байхаар баталсан. Тэгвэл 1,5 сая хүн амтай нийслэлийн төсвийг энэ сарын 25-нд иргэдийн төлөлөөгчдийн хуралд өргөн мэдүүлж хэлэлцэж эхлэхээр төлөвлөсөн байгаа юм. Иргэдийн оролцтоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласанатай холбоотойгоор хотын 2018 оны төсөвт иргэдийн дуу хоолойг нэмэрлэхээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллж байна.  Ирэх 2018 онд Улаанбаатар хот баталсан төсвийнхөө тал хувийг нь хороодыг хөгжүүлэхэд зарцуулахаар  тусгажээ . Мөн  нийт хөрөнгө оруулалт төсөвт өртгийн 60 хувийг дэд бүтцэд зарцуулна гэсэн байна . Ирэх онд нийслэлийн төсвөөр Налайхын зам, Орбитоос Найрамдал хүртэл замуудыг бүрэн засварлах юм байна. Дээр нь иргэдийг  орон сууцжуулах томоохон хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ.

Улсын төсөв 7,2 их наядаар батлагдсан бол хүн амын тал хувь нь уугуул болон суугуул хэлбэрээр оршин сууж байгаа нийслэлийн төсвийг өмнөх оноосоо ямартаа ч бууруулахгүй хэмжээнд байлгах хэрэгтэй гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна. Хамгийн эхэнд агаарын бохирдолыг бууруулахад зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд дуу нэгтэй хэлж байлаа. Харин иргэдээс гарч байгаа энэ саналд нийслэлийн төрийн сангийн хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал өнгөрсөн онд хотын зүгээс агаарын бохирдолд 3,8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байсан байна. Харин үүнийг 2018 оны төсвийн төсөөлөлд 4 тэрбумаар нэмэгдүүлж 7,8 тэрбум төгрөг суулгах боломжтой гэдгийг санхүү төрийн сангийн хэлтсээс онцоллоо.

Улаанбаатар хотод 2017 онд нийгмийн салбарт 110,1 тэрбум төгрөг харин хот тохижилтонд 14 тэрбум, хот байгуулалтын салбарт 439,4 тэрбум болон авто замд 158,7 тэрбум төрийн үйлчилгээг сайжруулах зэрэгт 4,8 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн ерөнхий задаргаа гарч байна. 2018 оны төсвийн төслийн төсөөлөлд энэ тоо хэмжээ мөнгөн дүнг бууруулахгүй байхаар тооцож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан