Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 онд шинээр ямар тэтгэмж олгох вэ?

  admin 2017-11-23 8549

2018 оны баталсан төсвийн хүрээнд шинээр ямар, ямар тэтгэмжийг олгохоор болж байгаа вэ?

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нийт дараах 4 төрлийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан. Үүнд,

1. Жирэмсэн эхийн тэтгэмж,

2. 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж /сар бүр олгох/

3. Ихэр хүүхдийн тэтгэмж

4. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж / улиралд нэг удаа цалингийн хөлсний доод хэмжээгээр олгох / гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл өмнө нь Нийгмийн халамжийн хуулиар явж байсан жирэмсний тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж нь энэ хууль руу шилжиж орсон юм. Харин үлдсэн хоёр нь шинэ орж байгаа тэтгэмж юм.

-Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ жирэмсний тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж нь өмнөх шигээ он дуустал хэвийн олгогдоод явна. Үүнийг эхчүүд хольж ойлгож болохгүй. Нэмж сануулахад жирэмсний тэтгэмж нь одоогийн Нийгэм халамжийн хуулиараа жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж гээд нийт арван хоёр сарын хугацаанд авдаг. Харин материалын тухайд журам нь хараахан гараагүй байгаа юм. 

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг хүүхэд харах хүнгүйгээс ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Иймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж өрх толгойлсон эх, эцгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг өдрийн үйлчилгээнд хамруулах заалтыг нэмж тусгасан байна. Ерөнхийдөө өрх толгойлсон эх, эцэгтэй сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулна, сургуулийн насны хүүхдийг сургуульд хамруулахад анхаарч ажиллана.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан