Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон улсын засгийн газраас гурван жилийн хугацаатай 850 сая ам.долларын зээл авахаар боллоо

  admin 2017-12-06 597

 Япон улсаас Монгол улсад үзүүлэх “Төсөв нийгэм эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээлийн хоёр улсын Засгийн газрын хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэгт зураг ёслолд Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М. Такаока болон Монгол улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар оролцлоо.

 2017 онд Монгол улсын засгийн газар олон улсын вальютын сантай эдийн засгийн төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснээр олон улсын вальвтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны голлох оролцоотой олон улсын дэмжлэгийн багцийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд Япон улсын засгийн газар гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Солилцох ноот бичигт дурдсан 32 тэрбум иенийн зээлийн хөрөнгө нь 2017 оны Монгол улсын төсөвт төвлөрөх юм. Ингэснээр богино хугацаанд Монгол улсын засгийн газрын тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байгаагаа талууд илэрхийлж байлаа. 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохиромжтой, байгаль орчинд ээлтэй загвар сургууль барих юм байна. Энэ нь гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгах, боловсролын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, Монголын ирээдүй, монгол хүүхдүүдийн оюуны мэдлэгийн хөгжилд оруулж  байгаа  хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар онцолсон юм.

 

 

 

 

 

 

 Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын дараа ЖАЙКА байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава  болон Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төсөл нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багцын хүрээнд төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих  3 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газраас хэсэгчлэн өгч буй санхүүжилтийн эхний ээлж юм.

Зах зээлийн эдийн засаг уруу шилжсэн 1990-ээд оноос хойш Япон Улсын Засгийн газар нь  манай улсын эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж ирсэн юм. Тухайлбал нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг импортлоход зориулж  7,3 тэрбум иений зээлийг 1991, 1993 онуудад,  2009, 2012 онуудад нийт 50 сая ам.долларт тэнцэх хэмжээний иений хөнгөлөлттэй зээлийг төсвийн зардлаа санхүүжүүлэхэд зориулан авчээ. .   

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багцын хүрээнд төсвийн дэмжлэг болгон үзүүлж байгаа зээл нь эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг өсөлтийг дэмжих гэсэн чиглэлийн төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглагдах юм байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан