Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

47 нэрийн барааны үнэ нэмэгджээ

  admin 2017-12-13 938

Инфляци өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн  үзүүлэлттэй гарлаа хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал инфляци 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.
Түүнчлэн инфляци Булган, Дундговь, Дорнод, Архангай аймагт болон Улаанбаатар хотод 0.1-0.3 хувиар буурч бусад аймагт 0.1-1.2  хувиар өссөн байна. Харин Сэлэнгэ аймагт 1.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улаанбаатар хотод инфляци өмнөх оны эцсээс 7.6  хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.0 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувиар өссөн  нь голлон нөлөөлсөн байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХНЫ ДУНДАЖ ЦАЛИН 2.2 САЯ ТӨГРӨГ

 Энэ удаагийн дундаж  цалингийн судалгаанд нийт 38 мянган аж ахуйн нэгж байгууллагын 606.3 мянган ажиллагсад хамрагдсан байна. Дундаж цалинг тооцож гаргахдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндэслэжээ. Ажиллагсдын 36 хувь буюу 218.6 мянга нь 500-900 мянган төгрөгийн цалинтай бол 16.6 хувь нь 900-1.3 сая төгрөгийн цалинтай ажээ. Харин 17.8 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай бол 11.7 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай гэсэн тоон үзүүлэлт гарсан байна.
Эдгээрээс хамгийн их буюу 2.2 сая төгрөгийн цалинг уул уурхай олборлолтын салбарынхан авдаг байна. Харин хамгийн бага буюу 605.6 мянган төгрөгийн цалинг урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх авдаг байна.
 

ТӨСВИЙН  ТЭНЦЭЛ 980.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн  хэмжээ энэ оны эхний 11 сарын байдлаар  6.5 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.4 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого 1.2  их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ  8.7 ХУВЬТАЙ  БАЙНА

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээл  11 дүгээр сарын байдлаар 893.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 75.4 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурчээ.
Харин чанаргүй  зээлийн өрийн үлдэгдэл  8.6 хувийг эзэлж,  өмнөх оны мөн үеэс  0.6 пунктээр буураад байгааг статистикчид онцоллоо.Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт 11 дүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 26,4 хувиар өcсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан