Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сар бүр 50 мянган төгрөг авахын тулд ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ?

  admin 2017-12-16 34595

Засгийн газраас 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгохоор болсон. Тэгвэл энэхүү тэтгэмжийг авахын тулд ямар бичиг баримтыг хэзээнээс, хаана бүрдүүлж өгөх талаарх мэдээллийг хүргэе.

Тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгох юм байна. Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт, мөн орон нутагт оршин суудаг бол Засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан