Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2018 оны НӨАТ-ын сугалааны супер шагналын санг 25 сая болгон бууруулжээ

  admin 2018-01-11 6712

Сангийн сайдын 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталлаа.

Тушаалаар НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулав.
Мөн тохирлын эхний 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянга, 4 орон таарсан бол 200 мянга, 5 орон тохирсон бол 1 сая, 6 орон тохирсон бол 5 сая төгрөгийн шагналын сантай болгож нэмэв. Харин 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсныг 10 сая, 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж бууруулав. 
Энэхүү тушаал нь энэ сарын 21-нд болох өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-ны хооронд иргэдийн худалдан авалтын баримтыг хамруулсан сугалаанд хамаарахгүй юм. Харин ирэх сард болох сугалаанаас эхлэн шагналын санг дээрх байдлаар бууруулах аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө